СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-02-14

LIVE: ЭЕШ-т орсон таван өөрчлөлт

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат: Өнгөрсөн жил ЭЕШ-т 40420 хүүхэд бүртгүүлж, анх удаа наймдугаар сард шалгалт авч үзлээ. 7400 орчим нь өмнөх оны хүүхдүүд байсан.

Энэ жил 33 053 хүүхэд бүртгүүлсэн. 43 хувь нь нийслэл хотынх, 57 хувь нь хөдөө орон нутгийн сурагчид байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны 04-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй ажээ. 

Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ :
– Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
– Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
– Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
– Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
– Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
– Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. 

Энэ жилийн ЭЕШ хэд хэдэн онцлогтой.

Нэгдүгээрт, ЭЕШ-ыг жилд хоёр удаа авна. 

Хоёрдугаарт, Батламж хуудсыг цахимаар хэвлэж авч болно.

Гуравдугаарт, ЭЕШ-ын дүнг олон улсын дүнтэй дүйцүүлнэ.

Дөрөвдүгээрт, Бүртгүүлэгч нарт зориулж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох myfuture.mn сайтыг ажиллуулж эхэллсэн.

Тавдугаарт, Цар тахлын үед үүссэн хүүхдийн сэтгэл гутрал, түгшлийн үед зөвлөгөө өгөх сэтгэлзүйч ажиллуулна.

Эхний шалгалтыг 2022 оны зургаадугаар сард, хоёр дахь ээлжийг ирэх 12-р сард авна. Өмнөх ЭЕШ-д орж чадаагүй бол нэмэлт шалгалтдаа орох боломжтой. Урьдчилсан төлөвлөгөөгөөр ЕБС-ын зуны амралт зургаадугаар сарын 19-нд эхлэх ба 20-30-ны хооронд тодорхой дөрвөн өдрийг сонгож шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийт 10 хичээлээр шалгалт авах бөгөөд математик, физик, хими тус бүр 100 минут, бусад хичээл 80 минут үргэлжилнэ. 

Сүүлийн хоёр жил цуцлагдсан Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жилээс авна. Босго оноо 400 байхаар тогтоосон бөгөөд шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр авна. Давтан шалгалтыг тавдугаар сард авна. Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалттай холбоотой нэмэлт мэдээллийг БҮТ-ийн фэйсбүүк хуудас, чатбот үйлчилгээ болон 75779498, 70119498 лавлах утаснаас авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.