СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-14

Гүний уснаас аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчидтай хамтран “Хүйтний улиралд гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг зохион байгуулжээ.

Хамтарсан дадлага сургуульд 19 алба хаагч хамрагдаж, усны гүнд тандалт хийх, аврагч нар 7,5 метрийн гүний шумбалт хийж, нуурын гүнд живсэн автомашинд холболт хийх, живсэн автомашиныг усны гүнээс татан гаргах гэсэн гурван үе шаттайгаар явагджээ. 

Дадлага сургуулийн үеэр нуурын эрэг орчимд салхины хурд 9-11м/сек, агаарын температур -24-27 градус хүйтэн байсан бөгөөд хөдөлгөөнт удирдлагын байрыг ашиглан Шуурхай штаб болон бүсийн төвтэй холбогдож цагийн байдлыг тухай бүр илтгэж, сансрын долгион ашиглан Монгол орны хаанаас ч мэдээ, мэдээлэл солилцох боломжтойгоороо онцлог байлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.