БЗД-ийн хэмжээнд "Хашаа" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өгчээ.
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх:
-Баянзүрх дүүрэг хүндээ зориулагдсан дүүрэг байх зорилт тавьж ажиллаж байна. Төмөрт биш иргэндээ ээлтэй ногоон байгууламжтай, авто зогсоолтой, явган хүний гарцаас эхлээд бусад гарцуудыг гаргана. Цэвэр цэмцгэр орчныг бий болгоно. Хоёр байшин бариад хотхон гээд хашаалдаг. Автомашины зогсоолгүй, иргэд зорчиход хүндрэл үүсгэдэг байдлыг зогсоохын тулд аж ахуй нэгж байгууллагуудтайгаа уулзана. Автомашины зогсоол олноор хийж, явган хүний зам, олон төрлийн гарц гаргах тал дээр хамтарч ажиллана. Алслагдсан хороодод ам амаар нь газар хашаалж иргэн, амьтдын аюулгүй зорчих, аялах эрхэнд халдсан байдлыг зогсоох болно гэв.
"Хашаа" арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргээс ажлын хэсэг гарч ажиллах бөгөөд өөрийн эзэмшлийн газраа дур мэдэж сунгасан зөрчлийг арилгуулах, иргэдийн зорчих боломжтой гарц, талбайг нэмэгдүүлэх, алслагдсан хороодод ам амаар нь хашаалж иргэн, амьтдын аюулгүй зорчих эрхэнд халдсан байдал зэргийг зогсоохоор ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.