СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ү.Амарбат: Хөгжлийн банкнаас "Нью Яармаг Хаус" төсөлд олгосон 90 тэрбум төгрөг барьцаагүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, түр хорооны ахлагч, хуульч Ү.Амарбат зээлдэгч нарын 700 гаруй барьцаа хөрөнгийг эрэн сурвалжлах зорилгоор өөрийн фэйсбүүк хаягаар дамжуулан мэдээлэл өглөө.

 

Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүн Ү.Амарбат:

-Хөгжлийн банкны ТУЗ 9 гишүүнтэй. Миний хувьд 2021 оны 11-р сард томилогдсон. Одоогоор Хөгжлийн банкан дээр 66 зээлдэгч байгаа.

Банкны гүйцэтгэх удирдлагын зүгээс бидэнд өгч байгаа мэдээллээр бол нийт 66 зээлдэгч дээр 700 барьцаа хөрөнгө бий. Үүнд үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, техник тоног төхөөрөмж, машин сэлбэг хэрэгсэл, орон сууц, үйлдвэрийн барилга байна. Барьцаа хөрөнгө эрсдэлд орох нөхцөлд орсон учир миний хувьд одоо барьцаа хөрөнгө нь ямар байгаа юм бэ гэдэгт анхаарал хандуулж байна. 

Би Нисэх орчмоос тодруулбал, ТОСК-аас мэдээллийг дамжуулж байна.

ТОСК 2013 онд байгуулагдсан. Нийлбэр дүнгээрээ 300 орчим тэрбум төгрөгийн 4 том зээл авсан. Хөгжлийн банкны нийт активын 8-9 хувийг эзэлж байгаа. Авсан зээлийг задлан харвал 2 зээл нь олон нийт рүү, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх чиглэл рүү орсон гэж дүгнэж болохоор байна.

Гурав дахь зээлийг ТОСК-ийн нэр дээр авсан боловч хувийн хуулийн этгээд түүнийг нь хэрэглэсэн байдаг. Энэ зээлийг "Нью Яармаг Хаус Прожект" гэх компани авсан байгаа. Анх 52 сая долларын зээл авах тухай зээлийн шийдвэр гараад 22 сая долллараа өөрсдөө авсан байдаг. 

Гэвч гол асуудал нь "Нью Яармаг Хаус" төслийнхөн авсан зээлээ төлөхгүй байгаа юм. 2017 онд Хөгжлийн банкнаас "Нью Яармаг Хаус Прожект"-ийг шүүхэд дуудсан. Зургаан удаагийн шүүхийн дараа 2019 оны 6-р сарын 25-ны өдөр УДШ-ийн эцсийн шийдвэрээр энэ барьцааг Хөгжлийн банкнаас сулласан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас ТОСК-оор дамжуулан "Нью Яармаг Хаус Прожект"-д олгосон 90 тэрбум төгрөг барьцаагүй байна. Мөн энэ хорооллын доод талын газар барьцааг бидэнд танилцуулсан. Прокурорын зүгээс 2019 оны 9-р сарын 4-ний өдөр зээл авсан төслийнхөнтэй шүүхдэж байгаа. 

Компаниуд хөгжлийн банкны барьцаанд байгаа байраа ордергүй байхад иргэдэд зарж байгаа юм. Хөгжлийн банк байраа авна гэхээр иргэн мөнгөө төлөөд орчихсон учир болохгүй. Гэлээ гээд барьцаанд байгаа хөрөнгөний ордерыг банк олгох боломжгүй.
Улсын мөнгөөр зээл авч барилгаа барьчихаад дундаас нь алга болсон тохиолдолд заавал хариуцлага тооцох хуультай. Учир нь энд нэг хүн, компанийн асуудал биш татвар төлөгчдийн мөнгө яригдаж байна.

Дээрх компаниас байр авч болохгүй гэж би хэлж болохгүй. 

Энэ бол Хаан банк, Голомт банк зэрэг арилжааны банкны асуудал биш. Төрийн мөнгөтэй холбоотой асуудал учраас иргэдийн буюу татварын мөнгө гэсэн үг. Иймд тухайн барилгатай холбоотой зээлийн мэдээлэл болон бусад холбогдох мэдээллийг агуулсан нээлттэй сан байгуулах хэрэгтэй. Хоёрт,

Нийт 66 зээлдэгч байгаагаас өнгөрсөн долоо хоногт гурав нь зээлээ төлсөн байна.

 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.83.63

МАН ын хуулийн хэлтсийн дарга энэ хүн өөрийн үзэмжээр попорч ярьж болохгүй дээ

Зочин
2 жилийн өмнө
104.205.131.167

Энэ МАН ын РR чинь шүү дээ, энэ нөхөр АН үеийн зээлийн тухайл ярина, өөр юм ярихгүй тийм л хурган коммунист !!

Zochin
2 жилийн өмнө
192.82.69.11

МАН-ын Хууль, эрх зүйн газрын дарга шүү дээ. Гэтэл ТУЗ-д хараат бус гишүүнээр томилогдсон байна. Намын томилгоо юм даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.