Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 893 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь ПСР шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 457 мянга 372 болж нэмэгдлээ.
Бүртгэгдсэн халдварын улмаас 41-60 насны нэг иргэн нас баржээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүний 465 нь Улаанбаатар хотод, 428 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,855 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23 мянга 223 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэртээ эмчлүүлж байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.