Өөд болсон хүмүүс, ахмадн астныхаа бичиг баримтыг иргэд Нийгмийн даатгалд хүргүүлдэг билээ.
Гэтэл Төрийн үйлчилгээний ажилтнууд түүнийг нь хасалт хийлгэлгүй, зарим банкныхантай бүлэглэн
хуйвалдаж халамж, тэтгэврийг нь хувьдаа завшдаг байсан хэрэг илэрчээ. Энэ хэргийн мөрөөр Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга нарыг цагдаагийнхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл түгж байна.
Тэдний хувьд ойролцоогоор нас барсан 10 мянга гаруй иргэн дээр ийм хэрэг үйлдсэн бөгөөд тэр хэмжээгээрээ улсын мөнгийг хувьдаа завшсан гэсэн үг. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар үүнтэй холбоотой тун олон хэрэгт дарагдаад байгаа аж.
Мөрдөн байцаалт, шалгалт нэлээд өргөн хүрээнд явагдаж байгаа гэх бөгөөд нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдож байгаа гэх.
Хохирлын хэмжээг одоо ярихад эрт байгаа талаар цагдаагийнхан мэдэгдсэн.
Ийнхүү хүний төлөө, нийгмийн төлөө, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэх учиртай албаныхан мафижсан бүлэглэл байгуулж мөнгө идэж байсан энэ хэрэгт тун олон хүн холбогдох нь ойлгомжтой. Эндээс Монгол улсын төрийн албаныханд итгэхэд бэрх болсныг харуулж байна.
Ч.ТДК
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.