СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-12

БОАЖ, Соёлын сайд нар аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хэрэгжилтийн явцтай танилцав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл манай оронд 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл нь хоёр үе шаттай юм. Эхний үе шат нь Хөвсгөл, Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зураг төсөл боловсруулах ажил байв.

-Тус төслийн эхний үе шат үндсэндээ дууссан тул хоёрдугаар шат буюу үргэлжлэл нь болж “Тогтвортой аялал жуулчлал-2” төслийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болжээ. “Тогтвортой аялал жуулчлал-2” төслийн хүрээнд .

-Уг төслийн танилцуулга, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин болон Сангийн яамны албаны төлөөлөл танилцаж, санал солилцсон юм.

-Уулзалтын үеэр Хөвсгөл, Хэнтий аймгийн төслийн зохицуулагч П.Түвшинжаргал танилцуулга хийв. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, төсөл хэрэгжиж буй орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ.

-Уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар хэлсэн үгэндээ өнөө, маргаашаар хэмжигдэх бус мянган жилээр яригдах Монголын түүх, түүхийн үнэ цэнийг шингээсэн аялал жуулчлалын цогц бүтээн байгуулалт хэрэгжих нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх соёлын биет өв болно гэдгийг онцолж байв.

-Мөн олон улсын монголч эрдэмтэд, Монголын түүхийн судлаачидтай уулзалт хийж, дээрх төслүүдэд саналыг нь тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн төслийн үр өгөөж тухайн нутаг орон, болон иргэдэд үлдэх ёстойг сануулсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.