Ерөнхий боловсролын математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахаар 2011 онд олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиудыг байгуулсан.
Энэ санаачилгыг Кембрижийн олон улсын шалгалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр ирсэн юм. Өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн болон хувийн 10 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Тэгвэл бид цаашид бий болсон ололт амжилт, туршлагаа ерөнхий боловсролын бүхий л сургуульд нэвтрүүлж, хүртээмжийг сайжруулах, суралцагчдад тэгш боломж олгох, үнэлүүлэх боломжийг нээхээр Кембрижийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд:
Боловсролын чанарыг сайжруулах, суралцагчийн мэдлэг, чадварыг олон улсын түвшинд нийцүүлэхээр шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.