Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээ танилцууллаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1070 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 538 нь Улаанбаатар хотод, 532 нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн хоногт халдварын улмаас таван хүн энджээ.
Гэрийн хяналт, ажиглалтад 22924 хүн байгаа бол 6664 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 70 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.