СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-02-09

Төр хувийн хэвшлийн гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хооронд 2021 онд байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай материалуудыг заасан хугацаанд ирүүлнэ үү.

-Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь 2022-02-16-ны дотор харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст;

-Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь 2022-02-17-ны өдрийн дотор gereelelt@emd.gov.mn цахим хаягт pdf форматаар нэг үндсэн файл болгон тус тус ирүүлэх;

-Материалыг 1-5 үндсэн хэсэг болгон хуудсын тоог зааж, товъёог үүсгэн ирүүлэх бөгөөд заасан хугацаанд материал ирүүлээгүй, хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд гэрээ дүгнэхгүй болохыг анхааруулья.

Жич: Гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭНД татаж авна уу.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.