Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч иргэддээ мэдээ, мэдээллийг хялбархан, шуурхай хүргэх зорилгоор QR /Quick Response/ буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэллээ.
QR кодыг уншуулахад тусгай төхөөрөмж шаардлагагүй бөгөөд даатгуулагч та ямар ч төрлийн ухаалаг утас байсан хялбархан уншиж чадна. Мөн ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү кодыг ашиглан авах боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.