ОХУ-ын цэргийн ажиллагааны аюул заналхийлэл нэмэгдэж байгаа энэ үед Ерөнхийлөгч Жо Байден Украйны нутаг дэвсгэрт байгаа АНУ-ын бүх иргэнийг тус улсаас нэн даруй гарахыг уриалжээ.
Тэрээр өнөөдөр "NBC News" агентлагт өгсөн ярилцлагадаа "Америкийн иргэд яг одоо явах ёстой. Бид дэлхийн хамгийн том армиудын нэгтэй тулгараад байна. Энэ бол тэс өөр нөхцөл байдал бөгөөд бүх зүйл хормын дотор хяналтаас гарч магадгүй" хэмээн тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгч Байден мөн довтолгоо болсон тохиолдолд америкчуудыг аврахын тулд Украйн руу цэргээ илгээхгүй гэж мэдэгдээд, "АНУ, ОХУ хоёр бие бие рүүгээ буудаж эхэлбэл дэлхийн дайн болно. Бид урьд өмнөхөөс тэс өөр ертөнцөд амьдарч байгаа" гэжээ.
Орос улсын зүгээс Украйн руу довтлохгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч хөрш Беларусь улстай өргөн хэмжээний цэргийн сургуулилт хийж эхлээд байгаа билээ. Түүнчлэн тус улсын тэнгисийн цэргийн арми Украйны далайд гарах гарцыг хаасан гэх мэдээлэл тархаад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зенег евген элийрээд мереерее амьдарч аялж байгаа ард иргэддээ хуртэл гай болоод байх юмаа.