СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-11

🔴LIVE: Т.Доржханд: Сангийн яам "Сахал" Д.Эрдэнэбилэгийн касс болсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт оролцож буй ХҮН-ын дарга Т.Доржханд дараах мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд:

-ХХБ-ны эзэн "Сахал" Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын 2010-2020 оны хооронд эрх мэдэлтэй байсан хүмүүс хамгийн их зээл авсан. Тэдэнд хуулийн хариуцлагаас гадна улс төрийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга алга.

Хөгжлийн банкны хулгай бол том хулгай шүү. Ямар нэгэн байдлаар оролцсон, нөлөөлсөн гишүүдээ МАН чөлөөлөх гэж байгаа юм байна. Дахин сонгуульд оруулахгүй, улс төрийн карьерийг нь хязгаарлаарай. Тэр хүмүүсээ МАН, АН битгий хамгаалаасай. Чөлөөлөгдсөн хүмүүсийг  бусад намууд битгий хүлээж аваарай. Хар тамгаа дарчих. Хуулийн хамгаалалтад орохоор нэр дэвшвэл ард түмэн битгий дэмжээсэй.

Энэ удаад бүгдэд хариуцлага тооцчихвол дараа дараагийн улс төрчдөд сургамж болно. Хэлэлцүүлэгт МАН-ын ЕНБД ирчихсэн байна. Маш сайн. Яг ийм ийм хүмүүсийг чөлөөл гэдэг шаардлагыг хамтдаа тавих ёстой. АН-ын гишүүдээс ирсэн байна. Тэдэнд ч энэ шаардлагыг тавих ёстой.

2012 оноос хойш Монголын банк санхүүгийн салбар нэг л хүний гарт орсон. "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг хүн. Би өөрөө Сангийн яаманд ажиллаж байсан. Сангийн яам тэр хүний кассаар ажилласан. Монголбанк ч тэр хүний касс болсон. "Самурай" бондыг шалгахад 54 тэрбум төгрөг алга болсон. ХХБ "Самурай" бондыг зуучилсан. Оруулж ирсэн мөнгийг хоёрхон /ХХБ, УБ банк/ банканд байршуулсан. 

Нэг зүйлийг албан ёсоор хэлье. Улсын нууцад маш их хулгай байна. Үзье гэхээр үзэж болохгүй. Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан, би орсон. Ирэх гуравдугаар сард дүгнэлтээ танилцуулна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

овид
2 жилийн өмнө
64.119.26.239

Энэ Доржханд бас шал худлаа ярьдаг болжээ хөөрхий, уг нь энэ мууд санал өгч явлаашт

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.