СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-11

А.Отгонбаатар: Хамгийн түрүүнд 33 тэрбум төгрөг авсан УИХ-ын гурван хулгайчийг шалга

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж байгааг LiveTv шууд дамжуулан үзүүлж байна. Энэ удаад Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын хэлсэн үгийг товчлон хүргэе. 

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: 

-Хөгжлийн банкны хулгай бол хуульчлагдсан хулгай. УИХ-ын гишүүд яагаад хулгайч болоод байна гэхээр сонгуульд оролцохдоо хэдэн тэрбум төгрөг цацдаг. Сарын чинь цалинг 2.5 сая төгрөг мөртлөө тойргийнхоо сонгогчдод боодолтой мөнгө, зарим нь боорцог тараадаг. Ингэж сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авахын тулд хулгай хийдэг. Хөгжийн банк ЖДҮ дээрэмдэж бүх юм руу орно. Энэ УИХ-ын гишүүд чинь өөрсдөө хулгайч. Энэ хулгайчууд чинь шүүгчийг томилж, АТГ-ыг өөрийн болгож, эднийг шалгадаг хэн ч байхгүй болчихоод байна.

Бид Хөгжлийн банкыг шалгая гэвэл УИХ-ын гишүүдийг эхлээд шалгах ёстой. Хамгийн түрүүнд нэр нь гараад байгаа 33 тэрбумын гурван хулгайчийг шалга. Дараагийнх нь нэг нөхөр нь "Цементийн үйлдвэр барих нь хэнд гай болоод байгаа юм, би цементийн үйлдвэр барьж болохгүй юм уу?" гэж хэлээд явж байна. Зээлээ хугацаанд нь төлөөд цементийн үйлдвэрээ барь л даа. Би ч гэсэн 2024 оноос өмнө хэн нэгнээс гуйж байгаад тэрбум төгрөгийн зээл авна гэж бодож байгаа. Тэгээд УИХ-ын гишүүн болохоороо "Гишүүн болохоосоо өмнө тэрбумын зээл авсан, жирийн нэг сайн бизнесмэн хүн байсан" гэж солиороод явья гэж бодоод байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.