Хөгжлийн банкны зээлтэй холбоотой "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийг шууд дамжуулан үзүүлж байна. Хэлэлцүүлэгт "Алтан дорнод Монгол" компанийн ерөнхий захирал Т.Ганболд оролцож, байр сууриа илэрхийллээ.
"Алтан дорнод Монгол" компанийн ерөнхий захирал Т.Ганболд:
-Манай улс авлигатай тэмцэж байгаа байраараа 110 дугаарт эрэмбэлэгдсэн. Хараат бус шүүхийн байдал нь алдагдсан улсаараа бас 119-т жагссан. Бид аргаа бараад л өнөөдөр ингээд сууцгааж байна. Хууль хяналтын байгууллага яагаад ажлаа хийхгүй байгаа вэ гэдгийг УИХ-ын гишүүд хүртэл мэдэж л байгаа шүү дээ. Яагаад та нар дуугарахгүй байгаа юм бэ?!
Хөгжлийн банкыг тоносон эздийн тавиулууд Улсын дээд шүүх, АТГ, Улсын прокурор болоод ажиллаж байгаа. Хөгжлийн банкны бонд хоёрхон банканд байршсан гэж байна. Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкан дээр. Энэ хоёр банк Д.Эрдэнэбилэг гэдэг хүний өмч. Энэ хүн 700 гаруй тэрбумыг Хөгжлийн банкнаас авсан байхад хууль хяналтын байгууллага яагаад ажлаа хийдэггүй, Монголбанк нь онолын дагуу дипломат байдлаар хандаж байна вэ.
Шуудхан хэлэхэд, Монголбанк нь Голомт, Худалдаа хөгжлийн банкны охин компанийн үүргийг гүйцэтгэдэг. Тэнд бүх төлөөллүүд нь суудаг. "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг өнөөдөр 11 дэх жилдээ үргэлжилж байна. Хөгжлийн банкны хэрэг ч гэсэн хуулиараа явна гэвэл бас л ийм байдлаар үргэлжилнэ. Энэ бол үндэсний аюулгүй байдал, эзийн засгийн тусгаар тогтнол эрсдэлд орсон учир онц байдал зарлаж бүрэн эрхэт хороог УИХ-аас гаргах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hamgiin tom hulgaichdaa erinhiilugch bokgood songood tuundee atg teg shuuhe atguulaad baihaar tegelgui yah ve jenko zi enhbokd altanhyag dorligjob geed mafiin lidruudiin haraanaas tsagdaa atg shuuhee garga oyunerdene hurtel jenkogiingart baigaa
Uls ornoo bododgyui,masch muuhai zuil buleglej uildejdee.Yaraltai onz baidal zarlaj,shine huuli gargaad buh hurungiin huraaj tuluuleh.Ene odoo barilgaar mungu ugaaj bnsht