СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-11

Л.Энх-Амгалан: Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг Монгол банкны мэдээллийн санд бүртгэгдээгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

2015 онд УИХ-ын хурлаас Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулж байжээ. Тэр үеийн шалгалтаар юу илэрч байсан. Ямар арга хэмжээ авч, шийдвэр авч байсан талаар тухайн үед ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Өнөөдөр нийгмээрээ шүгэл үлээгчийн үүрэг гүйцэтгэж байгаа эрх зүйн орчин бүрдсэнд талархаж байна. Хөгжлийн банкийг тойрсон асуудал бол өнгөрсөн сарын асуудал биш 2012 оноос хойш анхны 500 сая ам.долларын бонд босгож, дараа нь 1 тэрбум ам.долларын бонд босгосноос хойш нэлээн олон ажил өрнөж, энэ нь харамсалтай нь өнөөдрийнх шиг нийтийн анхаарлын төвд байгаагүй учраас өнгөрсөн хугацаанд нэлээн цаг алдсан.

2015 онд Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос хамтарсан ажлын газар гарч ажилласан. Хөгжлийн банкийг шалгасан гол асуудал нь бол олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаа, төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт хэрхэн яаж явагдсан. Иргэн төлөлт болон санхүүжилтүүд банкны үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргаж байсан. Тэр үед МАН цөөнх гишүүнтэй байсан.

Ямар хүрээнд шалгалт хийсэн гэхээр Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан хугацаанд татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсгэвэр, тэдгээрийн нөхцөл, төсөл хөтөлбөрүүдийг хууль ёсны дагуу зохион байгуулсан эсэхийг шалгасан.

Нэгдүгээрт:. Дутуу орж ирэхдээ 55.7 сая ам.долларыг суутгуулсан дутуу дүн орж ирсэн. Яагаад дутуу орж ирсэн талаар бондыг арилжаалахад гаргасан зардал, бондын хүүгийн хэмжээ, бондын гэрээ, хэлэлцээр зохих түвшинд хийгдсэн эсэхэд тусгайлан Аудитаар дүгнэлт гаргуулах шаардлагатай юм байна гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Харамсалтай нь энэ дүгнэлт хийгдээгүй.

Хоёрдугаарт: Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аас гаргасан тогтоолгүйгээр санхүүжилт олгосон зээл маш их байсан. Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн өргөтгөл, Яармаг дахь орон сууцны санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүйгээр олгож, зөрчил гаргасан байсан.

. Монгол банкны мэдээллийн санд бүртгэгдээгүй зээлүүд маш том эрсдэлийг үүсгэдэг. Анхнаасаа Монгол банкны мэдээллийн санд бүртгэгдсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Ингэснээр зээлийг хууль бусаар ашиглах, бондын хөрөнгийг мөнгө хүүлэх хэрэгсэл болгох, цаашид банкны системийн зээлийн чанар сөргөөр нөлөөлж болзошгүй байна гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Энэ бол өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг харсан гэсэн үг.

Гуравдугаарт: 1.5 тэрбум ам.долларыг арилжааны хоёр банк буюу Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банканд байршуулсан байдаг. Уг мөнгийг байршуулахдаа тухайн үеийн хадгаламжийн хүү болон тус банканд байршуулсан хүүнээс 2.5-3 функцээр бага дүнгээр байршуулсан байсан.

. Ямар нэгэн сонгон шалгаруулалт хийгээгүй төсөл хөтөлбөрүүдийг дахин шалгах ёстой гэсэн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтийг тухайн үед байнгын хороодын ирц бүрдээгүй гэх шалтгаанаар авч хэлэлцээгүй. Тухайн үеийн МАН-ын 26 гишүүн АТГ-т гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн ажлын хэсгийн дүгнэлтээ шалгуулахаар өгч байсан. Шалгасан эсэх нь тодорхой бус үлдсэн.

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал дээр хэн нэгэн улс төрийн ашиг хонжоо хайхаас илүү учир байдал дээрээ бодитой дүгнэлт хийх ёстой. Хэн нь бүтээн байгуулалтын төлөө зээл авсан хэн нь залилагч вэ гэдгийг шүүх хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.