Ирэх долоо хоногт тэнгисийн цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж байгаа ОХУ Украйны далайд гарах гарцыг хаасан гэж тус улсын эрх баригчид буруушааж байна.
Украйны Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ талаар "Оросын арми Азовын тэнгисийг бүхэлд нь хааж, Хар тэнгисийн гарцыг бараг бүрэн тасалсан" хэмээн мэдээлжээ.
ОХУ Украйн руу довтлохоор төлөвлөөгүй гэж удаа дараа мэдэгдээд байгаа ч хөрш Беларусь улстай өргөн хэмжээний цэргийн сургуулилт хийж эхлээд байгаа билээ. Беларусь нь Оросын ойрын холбоотон бөгөөд Украйнтай урт хилээр холбогддог юм.
Хоёр улсын тэнгисийн цэргийн сургуулилт Украйны өмнөд хэсгийн Хар тэнгис болон Азовын тэнгист өрнөх бөгөөд пуужингийн сургуулилт хийх тул эрэг орчмын сэрэмжлүүлэг гаргажээ. Хүйтэн дайнаас хойш Оросоос Беларусь руу явуулж буй хамгийн том цэргийн ажиллагаа болон энэхүү сургуулилтыг Франц улс "Хүчирхийллийн дохио" гэж нэрлээд байгаа бол Украйны зүгээс үүнийг "сэтгэл зүйн дарамт" гэж үзэж байна.
Уг нөхцөл байдлын талаар Украйн дахь АНУ-ын Элчин сайдын яам "ОХУ цэргийн сургуулилт хийх нэрийдлээр Украйны тэнгисийн бүрэн эрхт байдлыг хязгаарлаж, Хар тэнгис/Азовын тэнгист зорчих эрх чөлөөг хаан, тус улсын эдийн засагт чухал ач холбогдолтой далайн тээврийн хөдөлгөөнд саад учруулж байна" гэсэн мэдэгдэл гаргажээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ivanyyd jijig ylsiig daramtalsaaar byylgaj avah n de. Xajyyd zevsgeeree n showdaad. Manai mongolchyyd orkyyd n oros ax geed dagaj namiraad syid bn aa kk