СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-11

Г.Дөлгөөн: Шалгалтын хүрээнд 755 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах үүрэг өгсөн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэгт  Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: 

-Хөгжлийн банканд 2018 онд иж бүрэн хийсэн шалгалтаар нэлээдгүй зөрчил илрүүлсэн. Хөгжлийн банк нь үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа  өөрсдийн эх үүсвэрийн таталт дээр валютын доголдолд асар ихээр орсон.

Ялангуяа, "Самурай" бондоор иенийн санхүүжилт авснаас үүдэж ханшийн тэгшитгэлийн алдагдалд асар ихээр орсон. Мөн, зээл активын харьцаан дээр нэлээдгүй том санкц тавьж өгсөн. 4 гаруй их наяд төгрөгийн активтай байсан зээлийн багцыг 2.6 их наядаас хэтрүүлж болохгүй гэдэг босго оноог тавьж өгч байсан. 2020 онд төрийн зүгээс санал тавьсны үндсэн дээр 3 их наяд болгож нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн.

2021 оны 12 дугаар сарын сүүлийн өдрийн байдлаар 4 их наядын активтай байсан. Үүнийг дотор нь задлаад үзвэл чөлөөт мөнгөн эх үүсвэр нь 703 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт талдаа 356 тэрбум төгрөг, зээлийн өрийн үлдэгдэл цэвэр дүнгээр 2.1 их наяд, нийт дүн нь 2.6 их наяд төгрөг гэсэн зээлийн багцтай үйл ажиллагаа явуулж байсан. Нөгөө талаар, харилцах дансанд ойролцоогоор 14 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хадгаламжийн хувьд гаднаас бондын эх үүсвэр татдаг учир хадгаламжийн дансыг төдийлөн ашигладаггүй байгаа. Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр нь 672 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, бус эх үүсвэрийн хувьд 2.3 их наядын үлдэгдэлтэй байсан. Банкны хамгийн том үзүүлэлт болсон өр хөрөнгийн үзүүлэлт нь 995 тэрбум төгрөг байна. Дотор нь задлаад үзвэл, үүсгэн байгуулахад оролцсон мөнгөн дүн 1.2 их наяд байна. Тухайн жилийн ашиг нь 1.8 тэрбум төгрөг боловч, алдагдал нь -247 тэрбум төгрөгт хүрчээ. 52 зээлдэгчийн зээлийн материалын иж бүрэн шалгалтыг хийсэн. Энэ шалгалтын хүрээнд 755 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах үүрэг өгсөн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.