СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-11

Н.Мандуул: Мэдээлэл цацагдсанаас хойш 39 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг манай Live TV шууд дамжуулан үзүүлж байна.

Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй  ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банк үндсэн чиг үүргийн дагуу улс төрчдийн нөлөөллөөс ангид ажиллах гарц, шийдлийг салбар салбарын төлөөлөл оролцож хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ZOOM-ээр оролцож Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: 

-Энд мэдээлэл хийх болсон шалтгаан нь манай банканд Монголбанкнаас активын чанарын шалгалт оруулсны үндсэн дээр нийт 55 гаруй хувийн зээлийн актив чанаргүй болсон гэсэн албан ёсны дүгнэлт гарсан. Манай банкны зүгээс ирэх жил 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хийх ёстой болсон. Гэтэл талаас илүү зээлийн актив чанаргүй болоод энэ чигээрээ төлөгдөхгүй байвал бондын эргэн төлөлтөд тун хэцүү нөхцөл байдал үүсэх гэж байгаа учраас энэ мэдээллийг хийж байна.

Хөгжлийн банк нэгдүгээр сарын сүүлээр зээлдэгч нарын мэдээллийг ил болгосны дараа зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн. Тодруулбал 39 тэрбумын эргэн төлөлт хийсэн байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баагий
2 жилийн өмнө
66.181.161.53

Хөгжлийн банкны захирал.захиралууд муу ажиллаж байнаа. Уг нь Монгол банк.төр засагт байнга мэдэгдэж.бичиг цаасаа өгч хуулийн байгууллагийг шахах ёстой байсан юмаа. Бараг л шудрага сэтгүүлч ард иргэдээр ажилаа хийлгэж байгаа юм биш үү.

Баагий
2 жилийн өмнө
66.181.161.53

Хөгжлийн банкны захирал.захиралууд муу ажиллаж байнаа. Уг нь Монгол банк.төр засагт байнга мэдэгдэж.бичиг цаасаа өгч хуулийн байгууллагийг шахах ёстой байсан юмаа. Бараг л шудрага сэтгүүлч ард иргэдээр ажилаа хийлгэж байгаа юм биш үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.