СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-02-11

Энэ сард цэцэрлэгийн бага бүлэгт 2019 онд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана.

Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд .   

Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэх үү?  

2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ.

Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг хэзээ бүртгэх вэ?

2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна. 

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд ямар  шинжилгээ өгөх вэ ?

Танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгнө. Тухайн цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэнэ.  

Тухайн дүүргийн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах утсаар лавлана уу. 

  • Нийслэлийн Боловсролын газар – 70113032
  • Баянгол дүүрэг – 76119595
  • Баянзүрх дүүрэг – 70104005
  • Сүхбаатар дүүрэг – 70111606
  • Чингэлтэй дүүрэг – 11-315442
  • Хан-Уул дүүрэг – 11-342472
  • Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444 
  • Багануур дүүрэг – 70213815
  • Багахангай дүүрэг – 99989669
  • Налайх дүүрэг – 70233008
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.