Францын Эргийн хамгаалалтынхан Хойд тэнгист осолдсон 36 хүнийг аварч, эх газарт аюулгүй хүргэсэн гэж мэдээлжээ. Эдгээр хүн нь Их Британид очихоор завдаж байсан цагаачид гэж албаныхан үзэж байна.
Тэдний зорчиж явсан завь Бельгийн хилийн ойролцоо осолдсон бөгөөд бүс нутгийн эргүүлийн завь цагаачдыг пүрэв гарагийн өглөө аварч, Дункерк боомт руу хүргэсэн аж.
2021 онд 25,700 гаруй хүн Их Британи руу нэвтрэхээр жижиг завиар аюултай аялал хийсэн бөгөөд энэ нь 2020 оны үзүүлэлтээс гурав дахин их хэмжээ юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард мөн тус хэсгээр Их Британи руу зорчиж байсан хэсэг цагаачдын завь живсний улмаас 27 хүн амиа алдсан билээ.
Ерөнхий сайд Борис Жонсон ийм төрлийн хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоохоо амласан бөгөөд Их Британи, Франц улсууд хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулж буй гэмт бүлэглэлүүдийн эсрэг хамтын хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.