СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-11

Олон улсын цэцэрлэгт хүрээлэн буюу IGM төсөл байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Баянзүрх дүүрэг 2022 онд 23,28 дугаар хороонд улс үндэстэн бүрийн хэв шинжийг агуулсан International Garden of Mongolia буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэн төслийг санаачилж хийж хэрэгжүүлж байгаа.

Үндэсний хэмжээний хоёр дахь томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийт 300 га талбайг хамарч байгаа бөгөөд
1. Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийг хамгаалах
2. Иргэдэд эрүүл орчинг нэмэгдүүлэх
3. Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Тэгвэл өнөөдөр дүүргийн удирдлагууд .


Төслийн багийн хувьд хог хаягдлыг дахин боловсруулах технологи ашиглаж эко бүтээн байгуулалт хийх, бага ус зарцуулалттайгаар ногоон байгууламжийг усалж арчлах зэрэг санал санаачилга гаргасан. Шинээр гарсан санал санаачилгад дүүргийн удирдлагын багын зүгээс талархалтай байгаа бөгөөд дараа дараагийн төлөвлөлт, зохион байгуулалтын ажлаа шуурхай хийж, IGM төслийн эхний ажлуудыг хийж эхлэх хэрэгтэй талаар хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.