ОХУ-ын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский коронавирусийн эсрэг вакцины найман тун тариулсан хэдий ч цар тахлын халдвар авсан болохыг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Жириновский Москвагийн клиникийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Коронавирусийн халдвар түүний уушгины 50-75 хувьд нөлөөлсөн бөгөөд "ноцтой" гэмтэл учруулсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж "ТАСС" агентлагт ярьжээ.
75 настай улс төрч сүүлийн хэдэн долоо хоногийн турш олон нийтийн өмнө гараагүй бөгөөд Төрийн Дум дахь Либерал ардчилсан намын бүлгийн дэд дарга Василий Власов түүнийг "бичиг цаасны ажил хийж байгаа" хэмээн мэдэгдээд байсан юм.
Владимир Жириновский нэг жил хагасын хугацаанд коронавирусийн эсрэг вакциныг зургаан удаа тариулсан болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд найм дахь тунгаа тариулсан бөгөөд эсрэг биеийн хэмжээ нь багасмагц вакцинд хамрагддаг гэж хэлээд байсан юм.
Вирус судлаач Сергей Нетесовын хэлснээр, ийм олон удаагийн вакцин нь Жириновскийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Эх сурвалж: Pravda, RFE/RL
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хунгийн нь хэтрүүлчихэж
Хэтэрхий хувиа хичээж, амиа бодож дээ