СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-10

Энх амгалан байх, хүн, мал өсөж үржихийг ерөөж, тууль хайлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм.

Билгийн тооллын XVII жарны.

Монгол Улсын Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тууль хайлах зан үйл болон “Наран хөвгүүн хаан” туулийн талаар товч танилцуулав.

Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж нар “Алтайн магтаал”, “Наран хөвгүүн хаан” тууль хайллаа.

Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангайг хайлж магтдаг учиртай..

Тууль хайлах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.