СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-10

АН: Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын дотоод зодоон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр нар өнөөдөр болох ШЕЗ-ийн сахилгын хорооны хурлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.13-т "Шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө" гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг гардуулж өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид 53 хоног саатуулсан. Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулж хорьсон. Шүүх хяналтын байгууллага ийм болжээ. Шүүхийн тогтолцоо ийм л байна. Үүнтэй уялдуулан бидний зүгээс Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, С.Амардэлгэр, мөн өөрийгөө Ардчилсан намын дарга хэмээн хэлж энэ намыг өнөөдрийн байдалд хүргэсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг 2021 оны 12 дугаар сарын 16-нд АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Нийслэлийн прокурор энэ асуудлаар хэрэг үүсгэх шаардлагагүй гэж тогтоол гаргасан байдаг. Өнөөдөр Монголын шүүхийн байгууллага ийм байдалд байна. Ардчилсан намыг хоёр даргатай болгож байгаа нь нэр бүхий хүмүүсийн захиалгатай үйл ажиллагаа юм. . Дээрээс нь

Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу:

 -Тэтгэвэр нэмэгдсэн асуудал дээр нэг зүйлийг хэлье. Өнгөрсөн онд инфляц 15 хувьд хүрсэн. Гэтэл тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж байгаа нь өнгөрсөн онд оногдох худалдан авах чадварыг нөхөх хэмжээнд л өсгөж байгаа гэсэн үг юм. Албан бус инфляц 40 хувиар өссөн байгаа. Урт хугацаанд ажилгүйдэл, ядуурлыг инфляц авчирдаг. Тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэх боломж байсан гэдгийг хэлмээр банйа.

Дараагийн асуудал бол хөгжлийн банкны асуудал. Тухайн банкны үйл ажиллагаа уг нь эдийн засгийг тэлэхэд зориулагдах байсан ч эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувираад байна. Хөгжлийн банкны асуудлаар хууль, шүүхийнхний ажлыг нь хийлгэмээр байна. Хийрхэл үүсгээд бүхэлд нь харуулаад байна. Зээлдэгч нар бүгд муу хүмүүс биш. Ажлын байр бий болгоод бизнесийг тэлж байгаа хүмүүс зөндөө бий. Долларын ханшийн уналтаас болж анх авсан зээлээ хэд дахин илүү төлөөд алдагдлаа чимээгүй үүрч яваа зээлдэгч нар ч байгаа. Долларын ханшийг унагахгүй байх нь зээлдэгч нарын биш төрийн үүрэг. Энэ ханш сулрахын цаана урт хугацаагаар бүтээн байгуулалт хийж буй компаниуд асар их алдагдал ирж байгаа. Мэдээж хэрэг хулгайч нарыг өмөөрөхгүй. Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж буй бизнес эрхлэгчдийг харлуулж болохгүй.Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэлийн дотоод зодоон. Бохир хэрүүлдээ Ардчилсан намыг оролцуулах гэсэн оролдлогоо зогсоох шаардлагыг хүргүүлнэ.

Мөн цар тахлын хуулийг хулгайгаар сунгасан. Бүх улс орнууд аажмаар хэвийн байдалдаа орсон. Гэтэл яагаад Монгол Улс энэ онцгой зохицуулалтыг хадгалж үлдэв? Энэ хуулийн цаана Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагч нар УИХ-ын хяналтгүйгээр зохицуулалт хийж болох боломжийг шингээж өгсөн байгаа. Хуулийг анх ганцхан удаа сунгаж болохоор түр хугацаагаар баталсан. Үүнээс хойш хэдэн удаа сунгав. Сүүлдээ бүтэн жилээр сунгагдаж байна. Хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Засгийн газар сар бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой ч хуулийг биелүүлэхгүй байна. Цар тахлаар далимдуулж асар их алдагдалтай төсөв баталдаг. 2020 онд 5 их наядын алдагдалтай төсөв баталсан. Хэдхэн жилийн дараа ЖДҮ, Хөгжлийн банкны асуудалтай адил энэ ковидын хуулийн асуудал үүсэхээр байнашүү.  Эрх баригчид өөрсдөө алдаагаа зас. Ард түмэнд битгий зовлон нэм гэж хэлмээр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
2 жилийн өмнө
66.181.188.30

АН ч гэсэн ялгаагүй Нам нэрээр халхавчилсан Гэмт бүлэглэл ш дээ,, АН-ынхан ч гэсэн Хөгжлийн банкыг Тонож дээрэмдэхэд оролцсон ш дээ,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.