ӨМӨЗО-д "Монголын түүх" хичээлийг хичээлийн программаас хассан болон, өвөрмонгол иргэд 21 аймаг, 9 дүүргийн сургуулийн багш нарт бидний өв соёл, тусгаар тогтнолын билэг тэмдэг болсон монгол бичгээ заах аян өрнүүлэх болсон талаараа мэдээллээ.
Сэтгүүлч Ч.Батсүх:
-Өвөрмонголд сургалтын системд зориудаар нөлөөлж монгол хэлээр сургуулиудад хичээл орохгүй, мөн түүхийн хичээлийг сургалтаас хасаад байна. Тиймээс Монголд суугаа өвөрмонгол иргэд хэл бичгээ хамгаалах тэмцлийг өргөн цар хүрээтэй эхлүүлж байна. Монгол бичгийг төрийн албаны бичиг болгож хос бичигтэн болох хөтөлбөр эхэлсэн. Бидний тэмцэл жагсаж цуглах биш. Харин үе шаттайгаар Монгол улсын боловсролын бүх шатны байгууллага төрийн албаныхандаа монгол бичгийг үнэ төлбөргүй заах гэсэн нэгдэл бий болсон. Аян гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна уу. Би багш биш. Гэхдээ монгол бичиг сурах хүсэлтэй. Таны сургалтанд хамрагдаж болох уу