СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-02-10

🔴 LIVE: Ковид ба Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ковидын тусламж, үйлчилгээний талаар Чингэлтэй дүүргийн 19-р дүгээр хорооны “Ундрах ирээдүй” ӨЭМТ-ийн эмч Ж.Алтантуул, Баянгол дүүргийн 1, 24-р хорооны “Учрахуй” ӨЭМТ-ийн эмч Г.Батхишиг нартай ярилцлаа.

“Учрахуй” ӨЭМТ-ийн эмч Г.Батхишиг: Омикроны үед иргэд хөнгөн хэлбэрээр өвдөж байна.. Омикроны үед хоолой өвдөх, сөөх, 37-38.5 хэм хүртэл халуурах, үе мөч янгинаж өвдөх шинж тэмдэг давамгайлж илэрч байгаа. Омикроны үед шингэн зүйл маш сайн уух. Түүнчлэн хоолой аргаж, хорсож өвддөг тул хоолойгоо зайлах хэрэгтэй. Хамгийн түгээмэл үр дүнтэй арга бол давсны уусмалаар хоолойгоо 2-3 удаа зайлах хэрэгтэй. 

Омикроны үрэвсэл нь залгиур хоолойны түвшинд явагдаж байгаа учраас давсны уусмалаар зайлах нь үрэвсэхээс сэргийлдэг. Тэгээд дархлаа дэмжих С, Д витамин уух, амин дэмтэй хоол унд хэрэглэх.

 Ковидын үед үнэтэй эм тан гэхээсээ илүү биеийн дархлаагаа дэмжих, сайн унтаж амрах ингэснээр 5 хоногийн дотор биеийн байдал эрс сайжирч байгаа.

“Ундрах ирээдүй” ӨЭМТ-ийн эмч Ж.Алтантуул: Дельтагийн үед амьсгалын доод замыг гэмтээж байсан учраас хүндрэл гарч байсан. Иргэдийн хувьд өрхөөс олгож буй багц гэхээр бөөн эм боосон багц гэж ойлгоод байгаа. . ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжид дархлаа дэмжих эмчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа. Тэгтэл манайхан антибиотик, вирусийн эсрэг эм ууснаар эдгэнэ гэж ойлгоод байгаа. Энэ бол буруу. Харин ч олон төрлийн эм ууснаар эмийн хордлогод орохоос гадна вирусийн гаралтай эм элгэнд хүртэл нөлөөлөх аюултай тул өрхийн эмчийн зөвлөсөн эмчилгээ, эмийг цаг бүрд уухыг зөвлөж байна.

“Учрахуй” ӨЭМТ-ийн эмч Г.Батхишиг: Дархлаажуулалтын цэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Иргэдийн хувьд 3, 4 тунгийн хамрагдалт хангалтгүй байна. Омикроны халдвар болон хүндрэлээс сэргийлэх гол арга зам бол вакцинжуулалт. 1, 2 тунтай иргэд 100 хувь Омикроны халдвараар өвдөх эрсдэлтэй. 1, 2 тунтай хийлгээд өвдсөн бол 75 хувь, 3 тунтай иргэн 75 хувь, 4 тунтай бол 100 хувь хамгаалахаас гадна нь хүндрэл маш бага гэдгийг дурдмаар байна.

“Ундрах ирээдүй” ӨЭМТ-ийн эмч Ж.Алтантуул: . Эмч нар маань амралтгүй, тасралтгүй ажиллаж байхад дархлаажуулалтад хамрагдаж байгаа иргэдийн идэвх маш муу зарим өдөрт 2-3 хүн ирж байна. Халдвар авч байгаа иргэдийн хувьд 1, 2 тундаа хамрагдсан байдалтай байгаа учраас вакциндаа хамрагдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.