СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: АТГ: Найдваргүй зээлдэгчдийн 124 тээврийн хэрэгсэл, 186 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны асуудлаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас мэдээлэл өгч байна.

Хөгжлийн банкны 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан талаар өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарласан. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо "28 зээлдэгчийн 1 их наяд төгрөгийн зээлийг шүүхэд, 14 зээлдэгчийг шалгуулахаар хууль хягалтын байгууллагад өгсөн бол 10 зээлдэгчийг АТГ-т шалгуулахаар өгсөн" хэмээн мэдээлж байв.

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн ажилтан Н.Тэмүүлэн:

-Хөгжлийн банкнаас 2022 оны 1-р сарын 28-ны өдөр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг үндэслэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас ирүүлсэн, хугацаа хэтэрсэн чанаргүй ангилалд багтсан 52 зээлийг Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу олгосон эсэх, зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, тухайн зээлдэгчид давуу байдал олгосон эсэх, мөн хахууль авсан эсэх, улсад хохирол учруулсан эсэх зэргийг байгуулагдсан ажлын хэсэг шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш энэ хугацаанд нийт 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна. 

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш

52 чанаргүй зээлийн асуудлаас өмнө АТГ-т ирсэн .

Хэрэв тухайн 52 чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн ард УИХ-ын гишүүн зээл авахад нөлөөлсөн бол хуулийн дагуу УИХ-д хандаж тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авна.

ХХБ, "Хөтөл" ХХК, "Кью Эс Си" зэрэг компаниас гаднах бусад ААН-ийн зээлийн мэдээллийг АТГ-ын албан ёсны сайтад удахгүй оруулна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.44

10 jildee l huvtsasni rezdevalka naas l huvtsas karman uhdag bsn ugur hulgaich tsehiisen guliisun uhcheesen sharlaisan nogoon nudtei ehkhbat geed adgiin ugur hulgaich olon jil luivar hulgai hiisen shuu sain shalgah heregtei mun ikh nugel hiisen hulgaich daa hugjliin bank ni ded olon jil hiisen hulgaich bga shu

иргэн
2 жилийн өмнө
103.57.93.122

Битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгөө хаана ч байхгүй өндөр үнээр үнэлж аваад улсыг битгий хохироогоод байгаарай.Тэр дархан азрага А.Сүхбатаас эхлээд хөрөнгийг нь яаралтай битүүмжилж хураа.Эдэнд ард түмний үзүүлсэн итгэл,сэтгэл,хайр хүндлэл багадаагүй юм шүү.

DR. ADITYA
1 жилийн өмнө
129.205.113.154

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.