СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин: Украинд Минскийн хэлэлцээрийг биелүүлэхээс өөр сонголт байхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Украин болон ОХУ-ын хооронд үүссэн асуудалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой мягмар гарагт хийсэн  уулзалтын талаар Оросын хэвлэлүүд шуугиж эхэллээ. Францын ерөнхийлөгч Макрон энэ долоо хоногт Украины хямралыг зохицуулах арга эрэлхийлэхээр Европын орнуудаар аялж байгаа юм.

Хоёр орны удирдагчдын .

Тэрбээр “Минскийн хэлэлцээр одоо хүчин төгөлдөр хэвээр үү, цаашид хэрэгжих алсын хараа бий юу, үгүй юу. Дахин хэлэхэд . Одоогийн Ерөнхийлөгч нь Минскийн гэрээний ганц ч заалт түүнд таалагдахгүй байна гэж саяхан мэдээлсэн. Тус гэрээ түүнд таалагдсан эс таалагдсанаас үл хамаарч үүнийг хийх үүрэгтэй. Тэд биелүүлэх л ёстой. Өөр арга зам байхгүй” гэжээ. Үүнийг Украйныг дорд үзсэн, доромжилсон хэлбэр хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ Минскийн хэлэлцээрийн талаар Путин энэ байр сууриа эртнээс илэрхийлж байсан билээ. Макрон Путинтай уулзсаны дараа Украины нийслэл Киев хотод ирсэн байна. Үүний дараа  Берлинд айлчилж, Германы канцлерь Олаф Шольц, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда нартай уулзжээ.

. Харин Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчийн амлалтад итгэхгүй байгаагаа илэрхийлээд хямралыг намжаах бодитой алхам хийхийг Путинд уриалсан юм. Тэрбээр “Би хоосон үгэнд итгэдэггүй. Ямар ч улс төрч бодитой алхам хийж байж л санаагаа ил тод харуулдаг гэдэгт итгэдэг” гэж мэдэгджээ.

Мөн Украины умард хилийн ойролцоох байлдааны сургуулилалт дууссаны дараа ОХУ цэргээ Беларусиас татахаар Путин, Макрон нар тохиролцсон тухай Францын албаныхан сүүлд мэдээлжээ. Харин .

Одоогоор ОХУ-ын 100 мянга гаруй цэрэг Украины умард, өмнөд, дорнод хилийн ойролцоо байрлаж буй талаар мэдээлээд байна. Москвагийн эрх баригчид Украин улс руу халдан довтлохгүйгээ удаа дараа мэдэгдэж буй ч НATO-гоос аюулгүй байдлын баталгаа шаардаж байгаа юм. 

Орос, Украины энэ хурцадмал байдалтай холбоотойгоор АНУ-ын 100 цэрэг Зүүн Европ дахь НАТO болон холбоотнуудад дэмжлэг үзүүлэхээр Румынд иржээ. Румыны Батлан хамгаалахын сайд Василе Данку мягмар гарагт хэвлэлд мэдээлснээр АНУ-ын цэргүүд логистикийн асуудлыг хамтран хянах юм байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 29 (6761)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

өөөө
2 жилийн өмнө
66.181.189.157

Эргүү Путинстуудыг Путинтэй нь цуг далд оруулах юмсан

Зочин
2 жилийн өмнө
59.153.113.32

Бүхэл бүтэн улсыг сүйрүүлнэ гэж байдаг энэ путин яагаад дайн хүсээд байдаг юм бол.... арайчүү гэж олдсон хүн төрлөхтний энэ их шинжлэх ухааны ололт хөгжил дэвшилийн хажууд ганц путин ер нь юу юм бэ ингэхэд. Дэлхийд энх тайван хэрэгтэй.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.102

Орос украйныг нотод элсүүлж хэзээ ч болохгүй аюул .Аль эсвэл украйныг өөрийн мэдэлдээ авахаас өөр арга байхгүй

Зочин
2 жилийн өмнө
103.229.120.6

nato orosiig buland shahaj baij ukrainig shataahandee. hoorond baahan alaltsuulchihaad uursduu garaal yavchihan

Зочин
2 жилийн өмнө
192.82.74.7

Орос яагаад тусгаар улсын дотоод хэрэгт ороод бгаа юм,тэртэй тэргүй Нато гийн гишүүн балтийн орнуудтай хил залгаж л бгаа шүү дээ,анхнаасаа л кримыг буруу замаар л нэгтгэж авсан шүүдээ санал асуулга гэж манай сонгууль шиг л будлиантай юм хийсэн шүү дээ

Зочин
2 жилийн өмнө
202.9.47.3

Путинд ямар ч буруу байхгүй. Бүх хорыг янкууд найруулж байгаа. Тэд Путинийг өдөж байж Украин руу дайруулаад дундаас нь ашиг хайж байгаа. Дэлхий даяар янкуудийм л хор хутгаж явдаг ш дээ.

Наран
2 жилийн өмнө
66.181.184.165

100 цэрэг илгээж доромжлоод байгаа юм уу манай украйнчуудыг

Энхээ
2 жилийн өмнө
202.126.90.106

Украины үгэнд орохгүй бол хүчээр эзлэж авахаас өөр замгүй. Барууныхан цагаа тулахаар яаж ч чадахгүй. Бүр америкийг өөрсдийг нь нухах хэрэгтэй. Тэгээд гөлөг болно.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.