"Бээжин 2022" өвлийн олимпын наадмын сэтгэл хөдөлгөм шилдэг гэрэл зургуудыг толилуулж байна.
2006, 2010, 2018 оны олимпын наадмуудын аварга, Өвлийн Х наадмын 13 удаагийн аварга АНУ-ын скейтборд, цасны бордын шилдэг тамирчин Шаун Рожер Уайт тавь дахь буюу сүүлчийн олимпдоо оролцож байна.
Нэгэнт алтан медаль хүртэх нь тодорхой болсон Норвегийн чөлөөт цанын тамирчин Бирк Рууд энэ өдөр сүүлчийн үсрэлтээ хийхдээ эх орныхоо далбааг гартаа барин үсэрлээ.
17 насандаа "Пёнчан 2018" өвлийн олимпын аварга болж байсан АНУ-ын сноубордчин Члое Ким өнөөдөр хамгийн өндөр оноогоо авлаа.
Америкийн уран гулгагч Натан Чен хоёрдугаар сарын 8-ны мягмар гарагт богино хэмжээний үзүүлбэрийнхээ дараа 113.97 оноо авч дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
500 метрийн шорт трекийн уралдаанд хоёр олимп дараалан түрүүлсэн Италийн Арианна Фонтана алтан медалиа үнслээ. Тэрээр олимпын хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн нь шорт-трекийн түүхэн дэх хамгийн олон олимпын медаль хүртсэн тамирчин болж байна.
Германы Натали Гейсенбергер олимпын наадмын таван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар түүхэнд нэрээ үлдээлээ.
Мөсөн талбайн мөнхийн өрсөлдөгчид болох Канад, АНУ-ын шигшээ багууд гурван олимп дараалан шигшээд өрсөлдлөө.
Голландын гулгагч Ирин Вүст 1500 метрийн зайд түрүүлснийхээ дараа медалийн тавцанд гарч баяраа тэмдэглэж байна. 35 настай түүнд олимпын наадмын зургаан алт, таван мөнгө, нэг хүрэл медаль бий.