СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хавцлын ан цавд 48 цагийн турш гацсан эрэгтэйг аварчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Энэтхэгийн өмнөд хэсгийн Курумбачи толгодын эгц хавцлын ан цавд 48 цагийн турш гацаж, ус, хоолгүй байсан эрэгтэйг тус улсын армийн уулчид аварчээ. 305 метр өндөр тус толгод нь эгц уулархаг тогтолцоогоороо алдартай юм.

23 настай Р Бабу нь өнгөрөгч даваа гарагт гурван найзынхаа хамт явган аялал хийж байгаад халтирч унасан бөгөөд азаар хадны завсарт тогтож үлдсэн байна. Найзууд нь түүнийг саваа, олсоор татаж гаргахыг оролдсон ч чадаагүй тул толгодоос буун, цагдаа нараас тусламж гуйжээ.

Орон нутгийн Эргийн хамгаалалтын албаныхан түүнд хүрэхээр мягмар гарагт хэд хэдэн нислэг үйлдсэн хэдий ч газар нутгийн тогтолцооны улмаас бүтэлгүйтсэн аж.

Ингээд Керала мужийн Ерөнхий сайд тусламж хүссэний дараа

Албаны эх сурвалж энэ талаар "Армийн бие бүрэлдэхүүн Р Бабугийн ойролцоо хүрч, түүнд ус, хоол хүнс өгсөн. Үүний дараа, аврах багийн гишүүн түүнийг хамгаалалтын хэрэгсэлд бэхлэн, уулын оройд гаргасан" хэмээн "Manorama" агентлагт мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.