СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-аас мансууруулах бодис оруулж ирж борлуулдаг С.Мандахнарын хэргийг шалгаж дуусжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Монгол Улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлж, борлуулахыг завдсан С.Мандахнар гэх залууд холбогдох хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж дуусжээ.

Улмаар НПГ-аас хавтаст хэрэгтэй танилцаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага Цагаан сарын өмнөх долоо хоногт 261 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд тэдний дунд авлигын тав, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан нэг хэрэг байсан юм. Уг хэрэг нь дээрх С.Мандахнард холбогдох үйлдэл аж.

Тэрээр АНУ-аас олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан багагүй хэмжээний мансууруулах бодис Монгол руу авчруулсан хэрэгт холбогдсон юм. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.