СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн банкны 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл сонсжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо: 

-“Хөгжлийн банк нь 2011 онд бие даасан хуультайгаар байгуулагдсан бөгөөд 2017 онд шинэчлэн баталж байсан. Тус хуулиар Хөгжлийн банкнаас гаргаж байгаа нийт зээлийн 60 хувь нь экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой юм. Сүүлийн үед тус банк чанаргүй зээлийг ихээр нэмэгдэж байна гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Хөгжлийн банк нийт 3.1 их наядын зээлийн багцтайгаас 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй ангилалд багтсан байна. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. АТГ 10 зээлдэгчийн асуудлыг шалгагдаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкнаас танилцуулга хийхдээ шүүх дээр маргаан шийдвэрлэгдэх хугацаа урт, шүүхийн шийдвэр гарсан ч шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байгааг дурдсан. Чанаргүй зээлдэгчидтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнд хүрч нэгдүгээр сарын 24-нөөс хойш 8.6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Компаниуд зээлээ эргэн төлөх дээр анхаарлаа хандуулж эхэлсэн гэдгийг дурдмаар байна. 

 

Хөгжлийн банканд Монгол банкнаас тогтмол хяналт шалгалт хийж, Засгийн газраас мөн хяналт тавьсаар ирсэн байдаг. 

Өнөөдрийн хуралдаанд АТГ-ын дарга З.Дашдаваа оролцож хяналт, шалгалтуудын талаар мэдээлэл өгсөн. Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын сүүлээр 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Энэ дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж танилцууллаа. 

Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжилд шаардлагатай тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай институт юм. Тиймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжинэ. Харин зээлээ эргэн төлөхгүй байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцно гэсэн зээлийн эргэн төлөлтийг хангуулах тал дээр анхаарч ажиллана. 

Засгийн газраас Хөгжлийн банкнаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан, зээлээ төлөхгүй байгаа, зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд хариуцлага тооцох ажлыг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг Засгийн газар дэмжинэ” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.