СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-09

🔴LIVE: Хоёрдугаар сарын 14-нөөс ЕБС-ийн хичээлийг 100 хувь танхимаар эхлүүлэхээр боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар арав гаруй асуудал хэлэлцсэн бөгөөд шийдвэрүүдийн талаар танилцуулж байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго нар танилцуулж байна.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар;

-Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ

-Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах

-Экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц

-Төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл

-Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө

-Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэниийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын талаар мэдээлэл өглөө.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: 

-Олимпын наадам бол хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг учир аливаа хэлбэрээр улстөржүүлж болохгүй . Иймд Бээжингийн олимпын наадамд оролцохоо мэдэгдсэн дэлхийн удирдагчдын нэг болсон. Айлчлал цар тахлын хүнд үед болж, богино хугацаанд үргэлжилсэн айлчлал болсон хэдий ч маш шахуу программтай, үр дүнтэй, өгөөж ихтэй айлчлал болсон гэдгийг хоёр тал аль аль нь цохон тэмдэглэсэн гэдгийг онцломоор байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жинпин болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах, улмаар хоёр улсын хооронд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримтуудыг уялдуулах зэргээр хоёр талын харилцааг бэхжүүлэх, өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж харилцан ойлголцолд хүрсэн. Засгийн газрын тэргүүн нарын уулзалтаар хоёр улсын хөгжлийн бодлого зорилгын талаар дэлгэрэнгүй санал солилцсон уулзалтууд болсон. Тухайлбал, хилийн боомтуудыг бэхжүүлэх, зэсийн баяжмал нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортын гол бараа, бүтээгдэхүүнээ хэвийн горимд шилжүүлэх, цаашид нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийг дэмжих, төсөл хөтөлбөрүүдэд оролцох, харилцан ашигтай ажиллах, мод тарих, экологийн чиглэлд цөлжилттэй тэмцэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, эдийн засгийн гурвалсан коридорын асуудлыг хэлэлцэх, дэд бүтцийн асуудлуудыг ярилцсан ба Хятадад сурч буй оюутнуудын асуудлыг шат дараатай шийдвэрлэх, дараагийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын асуудлыг дэлгэрэнгүй ярьж тодорхой шийдлүүдэд хүрсэн. Хятадын талаас манай улсын улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж үзэж байгаагаа дурьдсан. Хөгжил шинэчлэлийн хороо манай бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн талаар ойрын хугацаанд ярилцаж шийдэлд хүрэхээр болсон.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах, мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлуудаар тохиролцоонд хүрч хоёр улсын хамтарсан мэдэгдэл гаргасан байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.91

батцэцэг сайдаа, айлчлалын хүрээнд ийм асуудал ярилаа гэхээсээ илүү шийдлийг нт яримаар байна. тухайн асуудлыг хэрхэн шийдэхээр болсон, 2 тал дараагийн алхам болгож юу хийхээр болсноо яримаар байна. юуны тухай ярьсан чинь хангалтгүй байна. цаад тал яаж хүлээж авсан юм тэр талаараа мэдээлэхэд яадаг байнаа.

Зочин
2 жилийн өмнө
66.181.189.178

Яриад хэлээд байгаа юм биш үү

доорж
2 жилийн өмнө
202.9.47.157

цахимаарл орсон дээрдэээ малуудааа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.