УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ариун цэврийн хэрэгслийг үнэгүй байрлуулах төсөв батлуулах тухайгаа цахим хуудсандаа илэрхийлсэн. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Орон нутгийн сургуулийн дотуур байранд байрлах наймдугаар ангийн охины сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэл байхгүйн улмаас дотуур байрныхаа ор хөнжлийн даавуунаас урж, хэрэглэснийг дотуур байрны эрхлэгч нь мэдээд гарыг нь хугартал зодсон гэх ийм мэдээлэл яваад байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сургууль, дотуур байр, орлогын түвшин бага тодорхой бүс нутгуудад ариун цэврийн хэрэглэл асуудал дагуулж байгаа эсэхийг судалж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, М.Оюунчимэг гишүүдтэй хамтран энэ чиглэлээр судалгаа хийгээд явж байсан юм.
Тухайн хүүхдэд ариун цэврийн хэрэгслийн олдоц муу, орлого багатай тохиолдолд нийгмийн харилцаанд ороход нь бэрхшээл болдог. Тухайлбал, хичээлдээ явахгүй байх, спорт болон урлагийн чиглэлээр суралцдаг хүүхдүүдэд бэрхшээл болдог нь олон улсын судалгаанд дурдсан байдаг. Дэлхийн 20 гаруй улсад энэ чиглэлээр томоохон хуультай. Тухайлбал, ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, олон нийтийн газар, сургуулийн орчинд үнэгүй байршуулах явдал түгээмэл байдаг.
НҮБ-ын зүгээс охидын сурч боловсрох эрхийг хангах гол асуудлын нэг нь энэ гэж үзсэн байдаг. Монгол Улсын хувьд хүн амын 50 хувь нь хөдөө орон нутагт боловсон жорлонгүй орчинд амьдарч байна. Охидын эрүүл мэндийг дэмжих үүднээс ариун цэврийн хэрэглэл хүртээмжтэй байх асуудлыг ярихаас өөр арга байхгүй.
Манай улс 11-18 насны 220,225 эмэгтэй хүүхэдтэй. Ингээд тооцоолбол, өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл тараахад сард 2 тэрбум 2 сая 250 мянган төгрөг зарцуулахаар байна.
УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан өнгөрсөн жилээс Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 819 жорлонг шинэчлэх ажлыг зохион байгуулж, эхнээсээ хэрэгжээд явж байгаа. Дараагийн асуудал бол хэн нэгнээс ичиж, зоволгүйгээр ариун цэврийн хэрэглэлийг хангалттай хүртээмжтэй болгох асуудлыг гаргаад тавиад явж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үргэлж мөнх халамж ярихаа болиочээ!!!!!! Монгол тийм сүрхий эдийн засгийн чадамжтай улс юмуу????? Үнэн ч юмуу худалч юмуу ганц хүүхдийн гар хуга цохисон гэдэг шалтгаанаар ингэж тэнэгтээд байвал улс орон юу болох юм ...!!! Үнэхээр тийм хэрэг гарсан юм бол тухайн хүүхдийн эрхийг зөрчиж гэмтээсэн хүндээ холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаж хатуу хариуцлага тооцож олон нийтэд зарлаж дараагийн ийм төрлийн гэмт хэрэг гарахаас сэргийл ....!!!! Энэ хүнийг нийт Монголын ард түмэний эрх ашигт хэрэгтэй зөв зүйлийн төлөө ажилла гэж сонгогчид нь сонгосон болохоос зүгээр л өөрийнхөө хувийн нэр хүндээ өсгөх зорилгоор эцэг эхчүүдийн хувийн үүрэг хариуцлагыг алга болгосон ийм тэнэг зүйлд төсөвөөс өч төчнөөн мөнгө гаргуулна гээд солиороод сууж бай гэж сонгоогүй .......Эсвэл энэ санааны ард ямар нэг мөнгө угаах бодлого байгаа юмуу???? Хүүхдүүдийн эрх яг хаана яаж зөрчигдөж байгаагаа ойлгож байгаамуу??? Наад дамскинаас чинь чухал юм юу юм????? Сургууль цэцэрлэгийн байр сууц нь хүрэлцэхгүй нэг ангид 50-60 хүүхэд хичээллэдэг болоод хичнээн жил болж бна , стандарт нормын дагуу 30 хүүхэд хичээллэх ёстой танхимд хоёр дахин нугалсан хүүхдүүд хичээллэж бна , тэнд хүүхдүүд ямар ширээнд яаж сууж , юу заалгаж юу ойлгож, ямар боловсрол олж авч байгаам ...!!!! Нэг багш тэдэнд юу сургаад заагаад бна , энэ мөнгөөр гарч ирсэн УИХ гишүүн гэсэн тодотголтой тэнэг хүүхэнд энэ бол харагддаггүй юу ????? Үнэхээр ийм юм яриад суух нь гутамшиг шүү ...!!!!! Энэ ярьж буй зүйлээсээ ичээд шургах газар олдохгүй баймаар ...,,,!!!!!!!

220225х4500=991.012500 1 тэрбум орчим төгрөг л сард шаардагдах юм байна даа
Хайртайдаа халамж яриад байгаа юм бишээ.Төсвийн мөнгөнөөс цуслах гээд л ядаад яваа юм.1 жилд 24 тэрбум төгрөг гарна гэнэ.Ийм мөнгөөр хэдэн үйлдвэр,хэдэн сургууль барьж болох вэ.Бодоод үз.Түүний оронд ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэр бариулчихаач ..Яадаг муу ясан толгойтой шуналын дэв шингэсэн ороолон бэ.