Монгол Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр товлогдоод байна.
Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Ардын чуулган намыг "Нарантуул" худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу үүсгэн байгуулж, бүртгүүлэхээр ийн ханджээ.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 35 нам Монголд бий. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн өнөөдрийн хуралдаанаар Монгол улс 38 намтай болох эсэх нь шийдэгдэнэ.
Мөн хуралдаанаар, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцэхээр товложээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.