Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссор З.Баасанням: Өнөө өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Гишүүдийг дуудаж чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна гэж айлгаж байна гэсэн утгатай мэдээллийг хийсэн.
Улс төрчид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагуудыг улс төрчсөн үйл ажиллагаандаа татан оролцуулахаар гүтгэлгийн шинжтэй худал, ташаа мэдээллийг олон нийтэд мэдээлж байгааг даруй зогсоохыг шаардаж байна.
АТГ-ын зүгээс ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд болох хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар зээл авсан эсэх асуудлыг шалгаж байгаа. Гэхдээ улс төрчдийг бөөнөөр нь дуудан цагдан хорьсон зүйл байхгүй. Улс төрчид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагуудыг улс төрчсөн үйл ажиллагаандаа татан оролцуулахаар гүтгэлгийн шинжтэй худал, ташаа мэдээллийг олон нийтэд мэдээлж байгааг даруй зогсоохыг шаардаж байна.
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс зааж зааварлаж байгаа зүйл байхгүй гэдгийг мэдэгдье. Цаашид улс төрийн үйл ажиллагаандаа байгууллагын нэр хүндэд халдахгүй байхыг хүсэж байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч ахлах комиссар Ч.Жаргалбаатар:
2018:11:5-ны өдөр ХХААХҮ-ийн сайд асан Б.Бат-Зоригт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мэдүүлэг авсан. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан нийслэлийн Прокурорын газраас энэ сарын 20-ноос хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газрын гишүүд, улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд тэдний хамаарал бүхий этгээдүүд ЖДҮХС-гаас нөлөөгөө ашиглан, эрх мэдлээ урвуулан зээл авсан эсэхийг шалгаж байгаа. Хүн бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүд нь ЖДҮХС-гаас зээл авсан эсэхийг шалгаж байгаа. Гэвч ар гэрийнх нь авчираад цагдан хорьсон зүйл байхгүй.
Түүнчлэн ЖДҮХС-д ажиллаж байсан зургаан хүнийг шалгаж байгаа. Манай газарт ямар нэгэн улс төрийн намын, даргын зааварчилгаа зөвлөгөө өгсөн зүйл байхгүй. Нэг хэргээс болж, урьд нь шалгаж байгааг хэргийг дарах зорилгогүй. Өмнөх хэргүүдийг шалгаж байгаа хэмээв.