СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-08

🔴 LIVE: Сонгон шалгаруулалтгүй томилгоотой холбоотой 1112 зөрчлийн 478-ыг нь эцэслэн шийдвэрлэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн албан хаагчдыг чөлөөлөх ажлын явцыг Төрийн албаны зөвлөлийн холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.

ТАЗ-ийн Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын дарга Ж.Эрдэнэбат:

-Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 411-р тогтоол дээр "цар тахлын хуулийг баримталж түр томилогдсон албан хаагчдаас төрийн албаны тухай хуулийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй албан хаагчдыг чөлөөлөх"-ийг заасан байгаа. Чөлөөлсөн тухай мэдээллээ хоёрдугаар сарын 1-ний дотор төрийн албаны зөвлөлд ирүүлэх тогтоол гаргасан. Энэ тогтоолын хэрэгжилтийн хангахын тулд салбар зөвлөлүүд рүү хандаж арга зүйн зөвлөгөө өгч байна. Нэгтгэлийн ажил удааширч байгаа нь олон байгууллагын мэдээлэл байгаа тул хугацаа шаардаж байна. Гэсэн ч зарим яам, агентлаг шаардлага хангаагүй албан хаагчдаа бүрэн чөлөөлж, сул орон тоогоо зарлаж, сонгон шалгаруулалт явуулах товыг тогтоосон байна.

Цар тахлын хууль он дуустал сунгагдсан. Тус хуулийг баримталж томилгоо хийх нь хууль бус биш, хуулийн дагуу хийж байгаа томилгоонууд байгаа. Харин томилгоо хийхдээ төрийн албаны тухай хуулийг баримталж, шаардлага хангасан төрийн албан хаагчдыг түр томилох, түр томилсон байх хугацаанд нь сул орон тоогын зарлах чиглэлүүдийг өгч байна.

Төрийн албаны зөвлөлөөс "Хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо" гэх цахим системийг хөгжүүлж байна. Цахим систем яам байгууллагуудтай интеграци хийх шатандаа явж байна. Ингэснээр төрийн албан хаагчдын мэдээлэл үнэн зөв болж ирнэ. Өөрөөр хэлбэл ажилласан жилийн тогтоохдоо буруу байвал нийгмийн даатгалын системтэй интеграци хийсэн үр дүнгээр үнэн зөвийн тодорхойлох боломжтой. Хуурамч дипломыг боловсролын мэдээллийн сантай тулгаж мэдэх,  иргэний бүртгэл дээр байх мэдээллүүдийг улсын бүртгэлийн сантай холбоод тогтоох, ял шийтгэл хүлээж байсан бол ШШГЕГ-ын мэдээллийн сантай холбогдоод мэдэх гэх мэтчилэн тухайн албан хаагч шаардлага хангаж байгаа эсэх нь тодорхой болно.

Яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын томилгоог засгийн газар хийж байгаа. ТАЗ томилгоонд зөвхөн хяналт хийдэг.

ТАЗ-ийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ:

-2021 онд 1112 албан тушаалын томилгоотой холбоотой зөрчил илрүүлсэн. .

Улсын хэмжээнд 20500 гаруй төрийн захиргааны албан тушаалтан байдаг. Үүнээс өнгөрсөн жил 5600 гаруй албан хаагчийг сонгон шалгаруулах томилох үйл ажиллагаа зохион байгуулаад 1112 зөрчил илрүүлсэн гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.