СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-08

ГХЯ: АНЭУ-ын визийг цахимаар мэдүүлж болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) руу зорчих иргэд Эмиратын визийг цахимаар мэдүүлэх боломжтой гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

Тодруулбал, Эмират улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хаагдсан тул энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд агаарын тээврийн болон аялал жуулчлалын компаниар дамжуулан тус улсын визийг цахимаар мэдүүлэх боломжтой. Визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Visa and Emirates ID – The Official Portal of the UAE Government, UAE visa information | Visa and Passport | Before You Fly | Emirates Kuwait холбоосоор авч болох аж.

АНЭУ-д албаны шугамаар зорчих төлөөлөгчдийн талаар тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яаманд мэдэгдэх үүрэгтэй байдаг тул дипломат болон албан паспорт эзэмшигчид холбогдох визийг зөвхөн БНХАУ-д суугаа АНЭУ-ын ЭСЯ-нд мэдүүлж авах боломжтой. 

Ташрамд, Монгол Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд энгийн аяллын визээр тус улсад нэвтрэх боломжгүй бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжуулан авах аяллын визийг зөвхөн энгийн паспорт эзэмшигчдэд олгодог байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.