СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-02-08

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг томографикийн аппараттай боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар компьютер томографикийн аппарат ашиглалтад орж оношлогоо хийхэд бэлэн боллоо.

Тус аппарат нь хүний биед үүссэн эзлэхүүнт эмгэгүүд буюу хавдар, уйланхай, гэмтлүүд, тархины харвалтуудыг оношлоход онцгой чухал ач холбогдолтой бөгөөд 64 зүслэгтэй аппаратаар 0.8 мм ээс дээш хэмжээтэй эмгэгүүдийг илрүүлэх юм.

"Шинжилгээг зөвхөн эмчийн заалтаар ерөнхий ба тодосгогчтой хэлбэрээр хийнэ" гэдгийг эмнэлгийн зүгээс тодотгосон. Ердийн оношлогоо 120 000 төгрөгийн үнэтэй бол бол тодосгогчтой оношлогоо 270 000 төгрөгний төлбөртэй. Үүнээс 30 хувийн төлбөрийг иргэн өөрөө төлж, үлдсэнийг нь ЭМД-аас гаргах ажээ. Харин өндөр настан, групп, жирэмсэн, хүүхдээ асрах чөлөөтэй байгаа иргэд, хугацаат цэргийн алба хаагчдын төлбөрийг 100 хувь ЭМД-аас төлөх юм байна.

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглалтад орж байгаа энэхүү КТГ аппарат олон үйлчлүүлэгчдийн Дархан, Улаанбаатар явах цаг хугацаа зардал мөнгийг хэмнэж, аливаа өвчнийг цаг алдалгүй оношилж эмчилж эдгээх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд ач тусаа өгөх учиртай" гэдгийг тэмдэглэн хэлээд эмч мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.