СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оттавад онц байдал зарлажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Канадын нийслэл Оттавад тээврийн жолооч нарын тэргүүтэй эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байгаа тул тус хотын дарга Жим Уатсон онц байдал зарлажээ.

Жагсагчид цагдаа нараас тоогоор илүү байгаа бөгөөд тэдний улмаас хот "хяналтаас бүрэн гарсан" гэж ноён Уатсон тэмдэглэсэн байна. Мөн эдгээр жагсаа цуглаан нь оршин суугчдын аюулгүй байдалд заналхийлж байгаа гэж эрх баригчид үзэж байгаа юм.

билээ. "Эрх чөлөөний цуваа" хэмээн нэрлэсэн энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэд Канадын Засгийн газрын хэрэгжүүлж буй хязгаарлалтуудыг эсэргүүцэн, долоо хоног гаруйн турш жагссаар байгаа юм.

Мөн бүс нутгийн онцгой байдлын албаныханд нэмэлт эрх мэдэл олгож, шаардлагатай тоног төхөөрөмжид нэвтрэхийг зөвшөөрөх аж.

Эрх баригчдын мэдээлснээр, Оттавагийн ихэнх оршин суугч эдгээр жагсаал цуглааныг эсэргүүцэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.