СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-02-07

🔴 LIVE: Эдийн засагч Г.Батзориг: Тэтгэвэр нэмэхийг эсэргүүцэхгүй ч зөв тогтолцоо бүрдүүлэх нь чухал

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж, доод хэмжээг 500 000 мянган төгрөгт хүргэсэн. Үүнтэй холбогдуулан тэтгэврийн тогтолцоо болон нийгмийн даатгалын тогтолцооны талаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

Эдийн засагч Г.Батзориг:

-Тэтгэвэр нэмэгдсэнээр сөрөг нөлөө гэвэл үнийн өсөлт дээр дарамт болох болов уу гэсэн хүлээлттэй байна. Цаг үеэ буруу мэдэрч тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь эргээд үнийн өсөлтдөө дүндээ дүн болгох нөлөөтэй. Зах зээл идэвхжээгүй үед тэтгэвэр нэмэх нь зүйтэй байсан.

-Тэтгэврийн хуримтлалын сангийн талаар?

-Бид нарын одоогийн тогтолцоо ширээгээр бол гурван тулгуурт тогтолцоо гэсэн үг. Цалингаасаа өгч байгаа 19 хувь нь тухайн иргэний нэрийн дансанд ерөөсөө ямар ч хувь орохгүй. Одоогийн тэтгэвэрт гарсан хүмүүст зарцуулагдаад дуусаж байгаа. Тэгэхээр 19 хувиасаа 5 хувийг улсад өгдөг буюу нийгмийн хамгаалал талдаа үлдсэн 14 хувийг хувийнх руу буюу тухайн иргэний нэрийн данс дээр үүсгэе гэж байгаа юм. Ингэхээр 20-30 жилийн дараа тухайн мөнгөө бөөнөөр нь авах эсвэл сар сараар нь авах боломжтой ийм систем руу шилжье гэж байгаа юм.

-Улсаас Хуримтлалын сан үүсгэх хүсэл зориг боломжийг гаргахгүй байгаа юм бэ?

-Мэдээж үүнд зардал шаардана. Уг системийг хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх ёстой. Үүний тулд төсвөөс бага хэмжээний зардал гарах нь ойлгомжтой. Эхэндээ тэтгэврийн сангийн алдагдал тодорхой хугацаанд нэмэгдэнэ. Яагаад гэхээр 19 хувийн 14 хувийг хуримтлалын сан руу шилжүүлэхээр уг 14 хувийг нөхөх мөнгө төсвөөс гарах ёстой. Үүнийг одоогийн төсвийн мөнгөнөөс гаргах боломжгүй, сонирхол ч байхгүй. Тэгэхээр хуримтлалын реформ хийх зориг байхгүй байна гэж харж байна. Ер нь бол тэтгэврийн системийн хувьд хэцүү байдалд орчихлоо.

Бид нар 200-300 жилийн өмнөх Германы явж байсан тэтгэврийн системээр явж байна. Өнгөрсөн хугацаанд тус улсын Засгийн газраас зардал гаргаж, 3-4 удаа реформ хийж, тэтгэврийн системээ өөрчилсөн байгаа. Тэтгэврийн реформыг саяны Тэтгэврийн тухай хуулиар хийчих болов уу гэж найдсан харамсалтай нь Сайн дурын хувийн тэтгэврийн сан гээд өмнө нь байснаасаа ялгаагүй 19 хувь дээрээ хүсвэл нэмээд хувийн тэтгэврийн санд хуримтлуулж болно гэсэн агуулга бүхий хуулийн төсөл батлагдчихлаа. Ер нь бол одоогийн тэтгэврийн систем 2025-2030 онд ажиллахгүй болно нь тэр үед нь өөрчлөхөөс өөр аргагүй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хүрлээ
2 жилийн өмнө
192.82.90.220

Ичдэггүй халтар царайт вэ, хулгайлсан хөрөнгийн эсвэл хөшөө чулуугаар угаагддаг мөнгөний чинь өчүүхэн хувь нь тэтгэвэрт ноогдож байна!!!! Гөлөг минь өөрийгөө эдийн засагч гэхээсээ ичсэх бай

Зочин
2 жилийн өмнө
103.57.93.252

Үнэн шүү.зөв л шийдэх хэрэгтэйдээ.Толгойгоо зөв ажиллуулах хэрэгтэйдээ

Нараа
2 жилийн өмнө
64.119.22.101

З0 -35 жил тасралтгүй ажилласан улсаас 10 жид авч улсад 4-5 жил ажиллаад сайн дурын даатгал төлсөн 20жилтэй өндөр настаг 500000 тэтгэвэртэй болоход нөгөө тасралтгүй хөдөлмөрлсөн өндөр настнб тэтгэвэр дөнгөж 600000 мянга.байх жишээтэй.арай л тэнцвэргүй санагдаад байх юм.

Зочин
2 жилийн өмнө
76.170.58.239

400-800 төг ний дундаж тэтгэвэр авдаг хүмүүс 30-ё дээш жил ажилласан бгаа. 10 -15 жил ажилласан хүнтэй ижил түвшний тэтгэвэртэй болгочихлоо. үүнийгээ даруй засч залруулах хэрэгтэй!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.