СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-07

П.Наранбаяр: Хятадын "өрийн хавх"-наас монголчууд болгоомжлох хэрэгтэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь айлчлал болон төмөр зам, хилийн асуудлаар олон улс судлаач П.Наранбаяртай ярилцлаа. 

Олон улс судлаач П.Наранбаяр: 

-Хятадын талын төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг голлох албан тушаалтнуудтай зэрэг зиндаагаар уулзаад асуудлыг шийдэж байна. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж байна. Миний харж байгаагаар нэлээд ажил хэрэгч айлчлал болов уу гэж харж байна. 

Америк голлосон ардчиллын өлгий нутгууд "Бээжин-2022" өвлийн олимпыг дипломат байдлаар бойкотлосон болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, тамирчид нь очно. Харин төрийн өндөр албан тушаалтнууд нь очихгүй байгаа явдал. Харин стратегийн иж бүрэн түншлэлтэй манай улсын хувьд Монгол улсын Ерөнхий сайд хамгийн түрүүнд очно гэдгээ илэрхийлсэн. Олимп бол эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг. Үүн дээр улстөржих ёсгүй ээ гэсэн байр сууриа илэрхийлсэн байгаа. Үүнийг ёс зүйтэй алхам гэж харж байна.

Хоёрдугаарт, очиж ярилцаад хилийн боомтуудыг нээж байгаа асуудал, төмөр замын нарийн царигтай голлох нүүрс зөөх газрууд руугаа татахаар ярилцсан нь их ирээдүйтэй алхам гэж харж байна. Гэхдээ нүүрс бол ирээдүйгүй. Нүүрсний хэрэглээнээс олон улс орон татгалзаж, цахилгаан, цэвэр энерги рүү орно гэдгээ зарлаад байна. Бид энэ богинохон үеийг ашиглах хэрэгтэй. 

Хятад улс Монголоос олон оюутныг авч, муугүй сургаж байгаа. Энэ бол зөөлөн хүчний бодлого.

Ши Жиньпиний засгийн газар коронатай зэрэгцэх бус коронавирусгүй ертөнц гэж зарлаад байгаа. Энэ түүний засаглалын легитм чанар.

Алтанбулаг, Замын-Үүдийн хурдны замын хувьд стратегийн хувьд ач холбогдолтой. Гэхдээ нэг зүйлээс бид болгоомжлох ёстой. Хятадын "өрийн хавх" гэж ярьж байгаа. "Бүс ба зам" гээд Хятадын бодлого явж байна. "Хөгжлийн ногоон гэрлийг бид асаалаа" гэж Ши Жиньпин Монголд айлчлахдаа монголын парламентад зарласан. Энэ бодлого Европ руу хандсан хүчтэй бодлого. Хуурай болон усан замаар Хятадыг дэлхийтэй холбох гэсэн ийм бодлого.

Д.Содном гуай 1990 оны 3-р сард Японд айлчлахдаа "Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай" гэж хэлж байсан. Тухайн үед засаглаж байсан Батмөнхийн засгийн газар эргэж ирээд бүрэлдэхүүнээрээ огцорсон. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн хувьд "Сайн хөршөө алтаар ч солихгүй" гэж хэлсэн нь ямар нөхцөлд хэлснийг сайн мэдэхгүй. Гэхдээ хөршүүд бол бие биетэйгээ харилцаа сайн байх ёстой.  Тэгэхээр энэ асуудлууд дээр хоёр хөрштэйгөө их болгоомжтой харьцах шаардлагатай болоод байгаа юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.54

Өөрөө хятад биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.