СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-07

Нийслэлийн хэмжээнд зургаан байршилд халиа дош үүсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сар шинийн өдрүүдэд хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсныг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа.

“Баярын өдрүүдэд нийт 808 албан хаагч гудамж, замд үүрэг гүйцэтгэсэн. . Нийслэлээс гарч буй болон нийслэлд орж ирсэн иргэдийн тоо ердийн үеэс эрс нэмэгдэж, 41 мянган тээврийн хэрэгсэл, 96 мянган иргэн гадагш чиглэсэн хөдөлгөөн хийсэн. Энэ хугацаанд зам тээврийн 186 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна. Сар шинийн баярыг угтаж, зах, худалдааны төв болон төвлөрсөн 60 цэгт 80 албан хаагчийг нэмэлтээр ажиллуулсан” хэмээн мэдээллээ.

Амгалан дулааны станцад гарсан ослоос өөр ноцтой осол гэмтэл гараагүй. бөгөөд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр  хороо, Дэнжийн мянгад үүссэн халиа дошноос болж  авто зам руу ус орж, тус хэсэгт бодис давс асгаж, сувгийг сэргээж, усыг урсгажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.