СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-02-07

Халдварын 860 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 860 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 584 нь Улаанбаатар хотод, 276 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 2,055 болж байгаа юм.

Одоогийн байдлаар нийт 5,561 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 1,425
Хүндэвтэр - 3,499
Хүнд - 567
Нэн хүнд - 70 хүн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.