СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шведэд коронавирусийн хязгаарлалтуудыг цуцална

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Шведэд коронавирусийн халдварын тархалт нэмэгдсээр байгаа хэдий ч тус улсын Засгийн газар цар тахлын ихэнх хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэснийг Ерөнхий сайд Магдалена Андерссон мэдэгджээ.

бөгөөд иргэд гэрээсээ ажиллах шаардлагагүй болох аж. Мөн Нордикийн бусад орноос ирэх жуулчдын аяллын хязгаарлалтыг зөөлрүүлнэ гэж Эрүүл мэнд, нийгмийн асуудал эрхэлсэн сайд Лена Халленгрен мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Андерссон өнгөрөгч пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Цар тахал дуусаагүй ч бид шинэ үе шатанд орж байна. Манай улсад олон тооны иргэн "Омикрон"-оор халдварлаж байгаа хэдий ч өмнөх дэгдэлтүүдтэй харьцуулахад эмнэлгүүдийн ачаалал бага байгаа" хэмээн онцлон тэмдэглэжээ.

Тус улсад цар тахлын өдөр тутмын шинэ тохиолдлын дундаж тоо өнгөрөгч 1 дүгээр сарын сүүлээр дээд цэгтээ хүрсэн бол одоо буурч байгаа болохыг эрдэмтэд онцолж байгаа юм.

Европт "Омикрон" хувилбарын тархалт өндөр хэвээр байгаа ч иргэдийн ихэнх нь вакцинжуулалтад хамрагдаж эсвэл халдвар авсны улмаас дархлаатай болсон тул цар тахлыг хяналтад оруулах боломжтой гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: The New York Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.