СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-02-07

Ц.Сандуй: Манай тамирчид хамгийн шилдэг цана хөлөглөн олимпын наадамд уралдана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

“Бээжин-2022” олимпын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Монголчууд яг хэдүүлээ олимпын наадамд ирсэн, хэд нь улсын зардлаар яваа, манай тамирчдын бэлтгэл сургуулилалт ямар байгаа талаар тэрбээр мэдээлэл өгч, өвлийн спортын хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Монголын багийн ахлагч Ц.Сандуй "Монголын баг тамирчид болон ТВ-ийн сэтгүүлч, зураглаач гээд нийт 17 хүн Хүннү эйрийн онгоцоор нэгдүгээр сарын 31-нд Бээжинд ирсэн. Олимпын баг тамирчдын бүрэлдэхүүнд 7 хүн бий. .

Коронавирусийн халдварын дэглэмийг чанд сахиж, тамирчид Шведэд бэлтгэлээ хийгээд тусгаарлалтад байж байгаад энд ирсэн. 

" гэв.

Олимпын наадамд оролцож буй Монголын баг Жанчхүүгийн тамирчдын тосгоны 9 дугаартай байранд Шведийн тамирчидтай хөрш болон байрлаж байна. Тус хотхонд тамирчин, дасгалжуулагч, албаныхан нийлсэн 1,800 гаруй хүн төвхнөж байгаа юм.

Тамирчдын тосгонд 600 гаруй төрлийн хоолоор тамирчдад үйлчилж буй бөгөөд үсчин, банк, эмнэлэг, тоглоомын төв, фитнес төв зэрэг тамирчдад хэрэгтэй бүхэн энд бий хэмээн МҮОХ-ноос мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
36.53.201.91

Нүдий булай

бар
2 жилийн өмнө
202.126.94.27

ман хүүхэлдэй болгосон до олимп бол хээл хахуул авдаг газар бш шүү

Зочин
2 жилийн өмнө
139.5.216.214

Тонил цаашаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.