СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао-тай уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд БНХАУ хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон “Бээжин-2022” өвлийн Олимпыг товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэсэн байна.

Тэрбээр 2021 онд тохиосон МАН болон ХКН-ын 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлж, энэ оны сүүлээр болох аж.

Мөн МАН-ын XXX их хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гаргаж, авлига, хүнд суртлыг халах дэвшилтэт улс төрийн нам болохоо зарласныг онцлоод болохыг тэмдэглэжээ.

Цаашид МАН, ХКН нь Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлж ажиллах нь хоёр талын хөгжлийн эрх ашигт нийцнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сун Тао МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцож, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпын үзэл санааг дэмжиж буйд талархал илэрхийлжээ.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд, цар тахлын хүнд үед ч хоёр намын харилцаа тасралтгүй өрнөж, харилцан бие биедээ чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж буйг тэмдэглэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.