Японы мэдээллийн сувгуудаар сумо бөхийн 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын 17 бөх ковидын халдвар авсан талаар мэдээлж байна.
Нэгдүгээр сарын Хацу башёгийн дараагаас халдвар авсан бөхчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ба шинэхэн Озеки Митакеүми, Секиваке Таканошо нарын шинжилгээний хариу мөн эерэг гарсан байна.