СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-04

Хурд хэтрүүлсэн 78 зөрчил илрүүлснээс, дээд тал нь 140 км/цаг хурдтай байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сар шинийн баярын өдрүүдэд улсын хэмжээнд 70 цэгт 151 цагдаагийн алба хаагч ажиллаж байна.

Цагдаагийн албан хаагчид орон нутгийн авто замын хөдөлгөөнд тавих хяналтаа эрчимжүүлснээр .

Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим 40 хүртэлх хувиар буураад байна

Баярын өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.

- Сар шинийн баярын өдрүүдэд авто замын хөдөлгөөн ямар байна вэ? Нийслэлд хөдөлгөөн харьцангуй сийрэг буюу буурсан байдал ажиглагдаж байна, тийм үү?

- Одоогийн байдлаар нийслэлийн замын хөдөлгөөний эрчим 40 хүртэлх хувиар буурсан. Хөдөө, орон нутаг руу гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн өдөр ирэх бүр нэмэгдэж байна. ба орон нутгийн замд ноцтой ослын дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй нь цагдаагийн байгууллагын хяналттай холбоотой. Тодруулбал, орон нутгийн замд тасгийн дарга, ахлахууд нь биечлэн хариуцаж хөдөлгөөнт болон байнгын постод ажиллан хяналт тавин ажиллаж байна.

 Хурд хэтрүүлэх болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хэр их илэрч байна вэ?

-Орон нутгийн замд хамгийн их гардаг нь хурд хэтрүүлэх зөрчил байдаг. Тэр дундаа гэр бүлээрээ явж байхдаа хурд хэтрүүлж осолддог. Энэхүү эрсдлээс сэргийлж тууш зам буюу хурд хэтрүүлэх магадлалтай хэсэгт хурд хэмжигч камер ажиллуулж хяналт тавьж байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн нийт 78 зөрчлийг өчигдөр илрүүлсэн. .

Мөн өчигдөр орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39, нийслэлд 49 жолоочийг илрүүллээ. Тэдний дийлэнх нь гэр бүлээрээ явж байсан. Гэх мэт зөрчлүүдийг цагдаагийн байгууллага таслан зогсоолоо. Хэрэв дээрх зөрчлүүдийг илрүүлээгүй бол хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ноцтой осол аваар гарах байсныг үгүйсгэхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.68.162

Жолооч нараа монгол цагдаа монгол хэлээрэй яриад байна Согтуу жолоочийг 2 жилээр эрхийн нь халаачээ 5ан жил шүү спирт бүү уу яасан хүн чанаргүй улс байдаг юм вэ

Зочин
3 жилийн өмнө
64.119.24.38

Согтуугаар жолоо баривал 2жилэрхийг нь хасаж1сарнийгэмд тустай ажил хийлгээд торгох хэрэгтэй харинхурдан дээр 100 гаас 120болгох хэрэгтэй аль дээр үеийн газ 51 УАЗ 69 ийн хурд дүрэмийг мөрдөх вэ дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.